Аймгийн ИТХ-ын тогтоолоор "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор 11 ээж, хоёрдугаар зэргийн одонгоор 183 ээж нийт 194 ээжийн материалыг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаар зарлигаар ёсчлон баталсан байна. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд "Эхийн алдар" одонг өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар гардуулан өглөө.