Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

НӨУБ 30 жил тохиов.

2022-09-09

Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачлан НӨУБ-ын 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв. Ой угтаж тэргүүний төлөөлөгчдийг төрийн болон салбарын шагналд тодорхойлож, НӨУБ-ын түүхийг нэгтгэн Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилд хэмээх товхимолыг гаргасан байна.

Мөн үе үеийн төлөөлөгч, ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байсан төлөөлөгчид, багийн ИНХ, багийн Засаг даргаар ажиллаж байсан төлөөлөгчид, ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг хамруулан хүндэтгэлийн баярын хурал, хүлээн авалт зохион байгуулж, буурал төлөөлөгчдийн дурсамж, залуу удирдлагуудад хандсан сургамж зөвлөгөөг сонсож нэгэн өдрийг мартагдахааргүй дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

АИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Машбат, Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа тэргүүтэй ажлын хэсгийнхэн урилгаар оролцож, баяр хүргэн амжилт хүслээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%