Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ
2022-12-17
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулах Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгаас оролцох тамирчдыг шалгаруулах Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Дундговь аймгийн ИТХ-ын Ажлын алба амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний эмэгтэй төрөлд 1-р байрыг Д.Бат-Өлзий, эрэгтэй төрөлд 1-р байрыг Г.Нямхүү, 2-р байрыг Н.Нямлхагва нар тус тус эзэлж Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнагдлаа.