Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ГХУС ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн цагдаагийн газраас албан хаагчид ажиллав.

2023-05-19

Сумын ГХУСАЗСЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу өсвөр үеийг ГХУС мэдээ мэдээллээр хангах төлөвлөгөөний дагуу Аймгийн цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ю.Одгэрэл, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Шижиртуяа, Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Дашцоож, Мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Бямбахишиг нар ЕБС-ийн дунд ахлах ангийн сурагчдад хүүхдийн гэмт хэргийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, Үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх сургалт мэдээллийг өртөөчилсөн аргаар зохион байгууллаа.

Мөн Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ю.Одгэрэл ЕБС-ийн удирлагууд, багш нар, дотуур байрын багш нарт хүүхдийн гэмт хэргийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга аргачлалын талаар зөвлөгөө өгч мэдээлэл хийлээ.

Сургалт мэдээлэлийн дараа Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Дашцоож ЕБС-ийн 2 багш, 1 иргэн, 5 сурагчид сэтгэлзүйн тусгайлсан зөвлөгөө өгч ажиллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%