Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Төлөөлөгчийн өдөр 2023, Сумын БАЖ-ын хэлэлцүүлэг болов.

2023-10-30

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Төлөөлөгч нарын тойрогтоо ажиллах, иргэд хөдөлмөрчидөө мэдээллээр хангах боломжийг олгох, ИТХ-аас батлагдан гарсан тогтоолууд, тэдгээрийн хэрэгжилтийг хангах, Сумын бэлчээр ашиглалтын журмын төсөлд иргэдийн саналыг авах  зорилгоор ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР 2023, Сумын бэлчээр ашиглалтын журмын хэлэлцүүлэгийг хөдөөгийн багийн иргэдэд зохион байгуулав.

Багаас сонгогдсон төлөөлөгч нар өөрсдийн ажлын талйангаа тавьж, баг орон уутагт хийгдэж буй ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. Мөн ИТХ-ын ажлын албанаас сум орон нутагт хийгдэж буй цаг үеийн ажлууд, ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн, нийтийн цэнгүүн  зохион байгуулж, баг орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж буй төлөөлөгч, иргэдийг шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%