Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан болов

2024-04-18

Сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2024 оны 4 сарын 18-ны өдөр 57 хувийн ирцтэйгээр хуралдав.
Хуралдаанаар
1. УИХ-ын сонгуулийн сумын сонгуулийн хороо байгуулах тухай
2. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны цэг тогтоох тухай
3. Орон нутгийн сонгуулийн тойрог, мандат, тойргийн төв тогтоох тухай
4. Өмч шилжүүлэх тухай
5. Сэг зэм устгалын явц мэдээлэл
6. Сумын баяр наадам зохион байгуулах комисс томилох тухай
7. Ажлын хэсэг байгуулах тухай
8. Өмчийн харилцааны тухай
9. Тэмдгийн загварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг тоймлобол
УИХ-ын сонгуулийг зохион байгуулах сумын хороог 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар, сонгуулийн сурталчилгааны цэгийг нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байршуулах нэгдсэн самбарыг сумын хүн тээврийн зогсоол дээр 1 ширхэг, ЗДТГ-ын урд замын хойд талдаа  1 ширхэг, сурталчилгааны зурагт самбарыг сумын төвийн зам дагуу ЗДТГ-ын баруун үзүүрээс  хүн тээврийн зогсоол, хүн тээврийн зогсоолоос худгийн зүүн хойд үзүүр, худгийн зүүн хойд үзүүрээс сумын соёлын төвийн урдуур ХААН банк хүртэл,  ХААН банкнаас урагш төв зам хүртэл байхаар тогтоов. Сумын баяр наадам зохион байгуулах хороог Засаг даргын орлогч Са.Бат-Эрдэнээр ахлуулан, 8 салбар комисстойгоор байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%