Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Пүрэвдорж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Нямдаваа, "Долоон бар"ХХК-ийн захирал Ч.Жаргалсайхан, техникийн ажилтан Д.Баяраа, механикч Ч.Эрдэнэцогт нар сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар:
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл,
Сумын төвийн нэгдсэн халаалтын асуудал,
Аймгийн нэрлэсэн жилийн хүрээнд хийгдэх ажлууд
Бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж санал солилцлоо.
Хойд бүсийн сумдад төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх сумдыг дулааны нэгдсэн халаалтын шугамд холбох ажлын судалгааг дэд бүтэц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын удирдлага, инженерүүдтэй хамтран хийж байна.