Бор гол багийн иргэдийн нийтийн хурал боллоо. Хурал 102 хүний ирцтэй хурал эхэллээ. Хуралд Арбулаг Сумын засаг дарга С.Аюушжав, Сумын засаг даргын Орлогч дарга О.Бямбабаяр нар цаг үеийн асуудал, сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, ЗДТГ-ын мэргэжилтэнүүд байгаль орчин, нийгмийн даатгал, татварын талаар мэдээлэл хийлээ. Сумын цагдаа Н.Хадбаатар хамтран ажиллаж ГХУС мэдээлэл өгч ажиллаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1.Бэлчээрийн хуваарь батлах тухай
2.Хээлтүүлэгч хуц ухна харах журам батлах тухай.
Хуралдаандаа идэвхитэй хариуцлагатай оролцсон Бор гол багийн иргэддээ баярлалаа