Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

“ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2025” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-04-04

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Уул овоо тахих монгол зан үйлийг 2017 онд бүртгүүлж энэхүү соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах хадгалан хамгаалах, зан үйлийг сурталчлан таниулах зорилгоор “Их говийн хаврын баяр-2025” нутгийн уул ус аргадан цэнгүүлэх Монгол зан үйлийн арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу ханш нээх өдөр зохион байгууллаа.
Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь юм. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог ажээ. Ханш гэдэг нь гэгээн тунгалаг, ээлтэй сайн гэсэн утгатай бөгөөд эл өдөр өвс ногооны үндэс, амьтад хөдөлж, ичсэн амьтад нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Тийм ч учраас Монголчууд энэ өдөр газар хөнддөггүй байсан бөгөөд өвгөд, дээдсийнхээ тахиж ирсэн уул овоо, гол горхи, байгаль дэлхийг аргаддаг заншилтай байжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6033
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%