Орон нутгийн иргэд, хүүхэд багачуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан боловсролын суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, багшийн ачааллыг бууруулах замаар сургалтын чанарыг ахиулах зорилгоор Даланзадгад суманд 1200 хүүхдийн 6-дугаар сургууль, 200 хүүхдийн 33 дугаар цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдөр /2025-04-22/ нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус бүтээн байгуулалтыг "Оюу толгой" ХХК, "Говийн оюу хөгжлийг дэмжих санг"-аас санхүүжүүлж, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, дотоод тохижилтыг бүрэн шийдвэрлэсэн.
Энэ хичээлийн жилд шинээр ашиглалтад орсон 33 дугаар цэцэрлэг 325 хүүхэд, 36 багш, ажилтантай, Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль 1475 суралцагч, 102 багш, ажилтантай сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Цаашид Өмнөговь аймаг говь нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд, багачуудын сурч боловсрох орчин нөхцөл, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, нэмэгдүүлэн ажиллахаар аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрт тусган ажиллаж байна.