Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

САР БҮРИЙН ХОРИНД БОЛДОГ УЛАМЖЛАЛТ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛЛОО

2025-04-25

Сар бүрийн 20-нд сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, удирдлага, төсөвт байгууллагын удирдлагуудын дунд зохион байгууллагддаг хурал энэ удаад өнөөдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн билээ.
Уг хурлаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Занданмядагсүрэн, багийн Засаг дарга нар, төсөвт байгууллагын удирдлагууд тайлан мэдээлэл хийлээ.
Байгууллага, багт тулгамдаж буй зүйл болон цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.
ЗДТГ-ын дарга Л.Занданмядагсүрэн төрийн албан хаагчид болон иргэдэд амьдрах орчин, хашааныхаа шохой будгийг сэргээх уриалга гаргалаа. Цаашид малын зүй бус хорогдлын сэг зэмийг бөөгнүүлж, холбогдох мэргэжилтэн албан хаагчдыг оролцуулан устгах зардлыг малчид өөрсдөө хариуцан гаргадаг байх зөвлөмжийг өглөө.
Цаашид хурлын зохион байгуулалтыг нэг, хоёр, дөрөв, тав, арав дугаар сарын 20-нд сумын төсөвт байгууллагын удирдлага, ЗДТГ-ын албан хаагчид мэдээлэл солилцох сар. Гурав, зургаа, ес, арваннэгдүгээр сарын 20-нд улирал, болон хагас жил, жилийн эцсийн тайлан тавих сар гэсэн журмаар хуралдаж байхаар тогтлоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%