Долоо хоног бүрийн Даваа гарагт 09:00 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд нийт албан хаагчдын шуурхай хурал болж, өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлуудын үр дүнг тооцож, энэ 7 хоногт хийгдэх ажлуудыг төлөвлөлдөг.
Сумын Засаг дарга С.Аюушжав, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Занданмядагсүрэн нар энэ 7 хоногт хийгдэх ажлуудыг хийж гүйцэтгэхийг албан хаагчдад үүрэг болголоо. ИТХ- ын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ оролцож хурлын хуралдаан оролцох материалын бүрдүүлэлт болно, гэмт хэргийн салбар зөвлөлийн ажлын талаар хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын явцыг танилцлуулаа.