Өнөөдөр "Бүтээлч-Арбулагчууд" сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй нийт төрийн албан хаагчдын нээлттэй сонсгол явагдаж байна. Арбулаг сумын төсөвт байгууллагуудын дарга, багийн Засаг дарга нар хагас жилд хийсэн ажлын тайлан мэдээлэл танилцууллаа.
Арбулаг сумын Хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Н.Хадбаатар: Гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай ажлын уялдааг холбож ажиллаж байна. Сумын хэмжээнд хоёр ялтанд хяналт тавьж, сар бүр гарын хээгээр бүртгэлжүүлэн ажиллаж байна. Мөн сумын хэмжээнд "Архигүй орчин аян" - г зарлан ажиллаж байна. Энэ хүрээнд 700 гаруй иргэнд мэдээ мэдээлэл өгч, сурталчилсан байна. 1500 цагийн 136 удаагийн эргүүл хяналт хийж, архи согтууруулах ундаа хэрэглэж биеэ удирдах чадваргүй болсон 15 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. гэр бүлийн зөрчил гарсан хоёр асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж ажилласан байна. Согтуугаар жолоо барьсан, зөвшөөрөлгүй утаат тамхи борлуулсан хоёр зөрчил илрүүлж, шүүхээр шийдвэрлэсэн байна. Сумын хэмжээнд замын осол гэмтэл заваараа урьдчилан сэргийлэх эргүүл хяналт шалгалтыг тухай бүр хийж Тэрминал торгуулийн багажаар 71 зөрчилд 3 сая 950 мянган төгрөгийн торгууль, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 15, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 зөрчилд нийт 4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагджээ. Сумын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 2, Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 2, орон байрны хулгайн гэмт хэрэг 1, олон нийтийн сүлжээнд бусдын нэр хүндэд халдсан 1, амиа хорлохыг завдсан 1, золгүй байдлаар нас барсан 1 хэргийг тус тус шалгажээ. Албан байгууллага, аж ахуйн нэгж дэлгүүр айл өрхүүдэд 28 ширхэг хяналтын камер суурилуулах ажлыг зохион байгуулж, мөн сумын төвийн нийтийн эзэмшлийн талбайд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 ширхэг хяналтын камер шинээр суурилуулахаар орон нутаг хөгжүүлэх сангаас 4 сая төгрөгийн санхүүжилтийг сумын ИТХуралдаар шийдүүлж 6-р сард суурилуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.