Хөвсгөл аймгийн нэрлэсэн жил, сумын Засаг даргын 01 албан даалгавар, сумын Засаг даргын Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тухай 2025 оны 05 дугаар сарын 21 ний өдрийн А/45 дугаар Захирамжийн хүрээнд Арбулаг суманд бүх нийтийн хог цэвэрлэгээ хийгдлээ Уг ажилд Сумын ЗДТГ, ЭМТ, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, төсвийн 4 байгууллагуудын албан хаагчид хамрагдаж хогийг тээвэрлэж хогийн нэгдсэн цэгт буулгаж ажиллаа.
Мөн ЗДТГ-ын албан хаагчид хуваарийн дагуу талбайгаа цэвэрлэж, нэмж хогийн нэгдсэн цэг дээр очиж гадуур нь асгасан хогийг цэвэрлэж ажиллаа.
Цаашид иргэд хогийн цэгийн хог асгах шуудуу руу хогоо хийж байхыг анхааруулж байна. 





Бүх нийтийн их цэвэрлэгээнд 2 дахь удаагаа хамрагдсан төрийн албан хаагчдадаа баярлалаа.