Аймгийн ИТХ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сумдын ИТХ-ын ажлын албаны нэгдсэн арга хэмжээг Даланзадгад сумын ИТХ-тай хамтран зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд албан хаагчдад зориулан "Тогтвортой хөгжлийн боловсрол", "Насан туршдаа суралцацгаая" зэрэг сургалтыг аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгууллаа.
Мөн аймгийн ИТХ-аас сумдад зөвлөн туслахаар ажилласан ажлын үр дүнг хэлэлцэн зөвлөмж өгч, 2024 оны ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудыг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Түүнчлэн шилдэгээр шалгарсан зарим сумын удирдлагууд ажлын туршлага, шинэ санал санаачилгаасаа хуваалцан тулгамдаж буй асуудлууд болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шаардлагатай зарим сумдын ажлын албанд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.