Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

МОНГОЛ УЛСЫН “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ УГТАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА

2025-06-30

Монгол Улсын “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр агентлаг, байгууллага, сумдын 19 төрийн албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэдэд үйлчлэх төрийн албаны үнэт зарчмыг мөрдөж ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ өдөр “Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба” аяны үйл ажиллагааг дүгнэж, шилдэг байгууллагуудыг шалгаруулан шагнал гардууллаа.
Уг аяны дүнгээр:
✅Нэгдүгээр байр – Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар,
✅Хоёрдугаар байр – Хүнс, хөдөө аж ахуйн газар,
✅Гуравдугаар байр – Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газар тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7076
5525 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%