Арбулаг суманд Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэбат нарын иргэдтэй уулзах уулзалтын үеэр

УИХ-ын гишүүн Д.Батлут, С.Эрдэнэбат нар Сумын ЕБС-ийн 100 жилийн ойг баярын бэлэг болгож 4 багшийг орон сууцжуулах зорилгоор 40 сая төгрөгийн батламж гардуулж бусад тулгамдсан асуудлаас нэгийг нь шийдвэрлэхээр амлалт өглөө.

УИХ-ын гишүүн Д.Батлут хувиасаа иргэн Б.Болдбаярын эмчилгээний зардалд 1 сая төгрөг хандивлалаа

УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Нямдаваа нар Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ногоо тарих хүлэмж 5, талх нарийн боовны шарх шүүгээ 2, оёдлын машин 10, сүүний машин 6, арьс шир элдэх төхөөрөмж 2, ногоон хөрөө 1 ширхгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гардуулж өглөө.

