Намрын дунд сарын шинийн 16 ны билэгт сайн өдөр Цагаан чулуутын овоо тахилгыг Аймгийн Гандантэгчинлэн хийдийн лам нартай хамтран зохион байгуулж байна.
Овоо тахилгад дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Нямдаваа, Мөрөн сумын нутгийн зөвлөл, Улаанбаатар хотоос зорин ирсэн Ц.Алтансүх, Б.Парчин, мөн нутгийн зон олондоо талархал илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөе.

