Хөвсгөл аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн Ч.Хуншагай даргаар ахлуулсан ажлын хэсэг Арбулаг суманд ирж төрийн байгууллагуудад Монгол улсын хууль тогтоомж, төрийн байгууллагын бүтэц орон тоо,"Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын урьдчилсан үзлэг"-ийг зохион байгуулж, шалгалт хийж бүх төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хууль, Ёс зүйн тухай хууль албан хэрэг хөтлөлтийн талаарх журмаар сорил авч ажиллалаа.

