Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС "ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-11-06

📱 Цахим орчныг зөв болгоё! — Цахим залиланд бүү өрт! ⚠️ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас иргэдийн цахим хэрэглээний соёлыг дээшлүүлэх, цахим гэмт хэрэг, ялангуяа цахим залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим орчныг зөв болгоё” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар: 🔹 Цахим орчинд гарч буй залилангийн түгээмэл хэлбэрүүд 🔹 Хуурамч хаяг, хуурамч сайт, хуурамч уралдаан сугалаанаас хэрхэн сэргийлэх 🔹 Хувийн мэдээллээ хамгаалах зөв арга зам 🔹 Хуурамч мэдээлэлд автахгүй байх дадлыг төлөвшүүлэх зэрэг олон чухал мэдээллийг хүргэлээ. ‼️ Сануулга: • Танихгүй хүнд хувийн мэдээллээ бүү илгээгээрэй. • Хялбар аргаар ашиг олох саналд бүү хууртаарай. • Сэжигтэй линк, мессежийг дарж нээхээс зайлсхий! Иргэн бүр цахим орчинд хариуцлагатай, ёс зүйтэй байж, цахим залилангийн эсрэг хамтдаа тэмцэцгээе! 💪 #ЦахимОрчныгЗөвБолгоё #ХөвсгөлЦагдаа #ЦахимЗалилан #ХариуцлагатайИргэн #ДижиталАюулгүйБайдал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10049
8356 / 83%
1049 / 10%
307 / 3%
337 / 3%