Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-11-25

🔰Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ хүргэхийн тулд төрийн албан хаагчдын цахим ур чадварыг хөгжүүлэх шаардлага улам нэмэгдсээр байна. Үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн үндэс нь мэдээллийн технологийн мэдлэг, цахим орчныг зөв, аюулгүй ашиглах чадвар юм. 🔰Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас улс орон даяар хэрэгжүүлж буй “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ы хүрээнд Хөвсгөл аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт өнөөдөр зохион байгуулагдлаа. 🔰Сургалтаар төрийн цахим шилжилтийн зорилт, хэрэгжиж буй бодлого, үйлчилгээний шинэчлэлийг танилцуулахын зэрэгцээ кибер халдлагаас урьдчилан сэргийлэх мэдлэг, зөвлөмжийг өгч, цахим орчны аюулгүй байдлыг хангах дадлыг төлөвшүүлэхэд чиглэлтэй мэдээлэл хүргэв. 🔰Тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийн 200 гаруй төрийн албан хаагч хамрагдан, цахим үйлчилгээний шинэчлэлд идэвхтэй оролцох, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чадавхаа нэмэгдүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10049
8356 / 83%
1049 / 10%
307 / 3%
337 / 3%