Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан цолгүй залуу бөхийн барилдаанд амжилттай зохион байгуулагдлаа.

2026-01-13

Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан цолгүй залуу бөхийн барилдаанд амжилттай зохион байгуулагдлаа. 24 залуу бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Бэлбулаг багийн харьяат залуу бөх Э.Анхбаатар түрүүлж, Бэлбулаг багийн харьяат О.Мөнхтүвшин үзүүрлэж, Сүмбэр багийн харьяат М.Отгонпүрэв 3 дугаар байр, Хавтага багийн харьяат Д.Лхагвадорж 4-р байр тус тус эзэлж, "Уран барилдаанч бөх"-өөр Хавтага багийн харьяат залуу бөх Т.Пүрэв-Очир, "Өсөх ирээдүйтэй залуу бөх"-өөр Уртбулаг багийн харьяат Б.Бат-Ирээдүй тус тус шалгарлаа.
Ивээн тэтгэж оролцсон Хавтага багийн малчин Б.Пүрэвсүрэн, А.Дашням, С.Дорлигням, М.Базаргордоо, Б.Ганхуяг нарын гэр бүлд талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%