Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АРБУЛАГ СУМЫН МАЛЧИН АМАРБАТЫН ГАНЗОРИГИЙН ГЭР БҮЛ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2026-02-11

Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босгон дээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын малчин Амарбатын Ганзоригийн гэр бүл Монгол Улсын “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж, цол тэмдэг, шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
А.Ганзоригийн гэр бүл нь мал аж ахуйн салбарт 41 жил тасралтгүй хөдөлмөрлөхдөө малын үүлдэр угсааг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, отор нүүдлийг оновчтой хийж бэлчээрийн зохистой ашиглалтад анхаарах зэрэг ажлыг үлгэр жишээ хэрэгжүүлэн, залуу малчдыг манлайлан ажиллаж ирсэн билээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж:
• 2011 он – Сумын аварга малчин
• 2015 он – Аймгийн аварга малчин
• 2017 он – Аймгийн хошой аварга
• 2019 он – “Нигүүлсэнгүй үйлст манлай малчин”
• 2022 он – МҮОНТ-ийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагнал тус тус хүртээжээ.
🌾✨ Нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж, малчин түмний ариун хөдөлмөрийг алдаршуулсан танай гэр бүлд чин сэтгэлийн баяр хүргэе.
🐑🌱 Малчин таны хөдөлмөр амжилт бүтээлээр дүүрэн байж, эрдэнэт малын буян хишиг тань арвижин дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%