Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

🌄Бор гол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан боллоо.

2026-03-24

Хуралд Сумын Засаг даргын Орлогч дарга О.Бямбабаяр Орон нутгийн хөгжлийн сангаар 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2026 онд ОНХС-аар хийгдэж буй ажлын гүйцэтгэл, 2027 онд ОНХС- аар хийгдэх ажлын санал авах, Байгаль хамгаалагч Ж.Цогзолмаа Хэрэглээний мод, Гал түймрээс урьдчилан сэргиилэх талаар, Газрын даамал Т.Нямцэцэг газрын тухай хууль тогтоомж, өвөлжөө хаваржааны кадастрын зураг мэдээлэл , e.gazar.gov.mn талаар , Хөдөө аж ахуйн тасгийн Тархвар зүйч Д.Түвшинбаяр Халдварт өвчин болон цаг үеийн мэдээлэл , Мал үржил мэдээлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Дуламсүрэн малчдын шинэчлэгдсэн хууль тогтоомж , хээлтүүлэгч болон хээлтэгч хоёрын тохироо, ногоон тэжээл тариалах, Сумын хэсгийн цагдаа Н.Хадбаатар Малын хулгай, Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, багийн Засаг дарга Б.Гэрэлням товч мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж ажиллалаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1.Зуслан намаржаанд буух хуваарийг, буух газрын нэршилтэй батлах
2. Хуц ухна тараах, буцааж авах хуваарь батлах
3.Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл батлах
4.БНХМ-ийн Нөхөрлөлүүдийн идэвхтэн батлах
5.Өвөлжөө, хаваржааны газар эзэмшихээр кадастрын зураг хийлгэсэн иргэдийн газрыг батлах
6. Нийтийн хог цэвэрлэгээн зохион байгуулах тухай
Хуралдаандаа идэвхтэй хариуцлагатай оролцсон Бор гол багийн иргэддээ баярлалаа.
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10233
8467 / 83%
1083 / 11%
330 / 3%
353 / 3%