Хавтага багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан боллоо. Хуралд Сумын Засаг даргын Орлогч дарга О.Бямбабаяр Орон нутгийн хөгжлийн сангаар 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2026 онд ОНХС-аар хийгдэж буй ажлын гүйцэтгэл, 2027 онд ОНХС- аар хийгдэх ажлын санал авах, Байгаль хамгаалагч Ж.Цогзолмаа Хэрэглээний мод, Гал түймрээс урьдчилан сэргиилэх талаар, Газрын даамал Т.Нямцэцэг газрын тухай хууль тогтоомж, өвөлжөө хаваржааны кадастрын зураг мэдээлэл , e.gazar.gov.mn талаар , Хөдөө аж ахуйн тасгийн Тархвар зүйч Д.Түвшинбаяр Халдварт өвчин болон цаг үеийн мэдээлэл , Мал үржил мэдээлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Дуламсүрэн малчдын шинэчлэгдсэн хууль тогтоомж , хээлтүүлэгч болон хээлтэгч хоёрын тохироо, ногоон тэжээл тариалах, Сумын хэсгийн хэсгийн төлөөлөгч Б.Болдсайхан Малын хулгай, Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, багийн Засаг дарга Ж.Нэргүй товч мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж ажиллалаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1.Д.Энхтайванд эмчилгээний зардалд нь хандивын аян зохион байгуулах
2. Хөрзөн дөмбө ховхлох тракторын мэдээлэл
3.Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн идэвхтэн батлах
Хуралдаандаа идэвхтэй хариуцлагатай оролцсон Хавтага багийн иргэддээ баярлалаа.
