Хуралд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга К.Намхайжамц оролцож суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, цаг үеийн мэдээлэл, нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ ГХУСАЗСЗ ийн мэдээлэл, сэрэмжлүүлэг, Газрын даамал Т.Нямцэцэг газрын тухай хууль тогтоомж, өвөлжөө хаваржаа, суурин газрын газар олголт, Хөдөө аж ахуйн тасгийн Тархвар зүйч Д.Түвшинбаяр Малын халдварт өвчин болон цаг үеийн мэдээлэл , Мал үржил мэдээлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Дуламсүрэн малчдын шинэчлэгдсэн хууль журам, Татварын байцаагч Б.Баярмаа малын тоо толгойн албан татвар төвлөрүүлэлтийн явц, малчин иргэний НӨАТ төлөлт, анхаарах асуудал, сумын цагдаа Н.Хадбаатар суманд бүртгэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн шалтгаан, анхаарах асуудал зэрэг асуудлаар иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Өвөлжөө, хаваржааны газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн газрыг батлах
2. Орон нутгийн хөгжлийн сан, малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр баг, суманд хийх ажлын санал асуулга
3. Иргэнээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаандаа идэвхтэй хариуцлагатай оролцсон Сүмбэр багийн иргэддээ баярлалаа.

