Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

✅ “Аялал жуулчлал ба ирээдүй” төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2026-04-03

Хэлэлцүүлгийг нээж Хурлын дарга К.Намхайжамц үг хэллээ.
Хэлэлцүүлэгт:
🏞️ Сумын аялал жуулчлалын хэтийн төлөв, суурь судалгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар – Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нямдаваа
🏞️ Аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар – Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Д.Дуламсүрэн
🏞️ Хувийн хэвшлийн оролцоо, сум орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, эвент арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр – “Хөх Баавгай Нуур” ТББ-ын тэргүүн Х.Баасанчулуун
🏞️ “Нүүдэлчин Аялал” ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
🏞️ “Транскапитал” ББСБ-ын төлөөлөл мөн мэдээлэл хүргэлээ.
“Аялал жуулчлал ба ирээдүй” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хүндэт зочид, иргэд Та бүхэндээ цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10261
8481 / 83%
1093 / 11%
333 / 3%
354 / 3%