Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

✅"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД ТӨР БА ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО – ХАМТЫН АЖИЛЛАГАА" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-23

🔷Аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр нөлөөллийн цогц арга хэмжээг аймгийн хэмжээнд үе шаттай хэрэгжүүлнэ.
📍Энэ хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Ч.Дашбаяраар ахлуулсан ажлын хэсэг Арбулаг суманд ажиллалаа. Ажлын хэсэг төрийн байгууллага, салбар нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийж, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байранд ажиллаж, иргэд төрийн албан хаагчдад хууль, эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, орчны эрсдэл, аюулгүй байдлын үнэлгээ хийх зэрэг ажлуудыг зохион байгуулав.
🔰40 орчим иргэд, 130 орчим төрийн албан хаагчдад нэгдсэн сургалт мэдээлэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа.
🔰Хууль эрхзүй өмгөөллийн ганцаарчилсан зөвлөгөөг 13 иргэн, шүүхийн чиглэлийн зөвлөмжийг 20 иргэн авсан байна.
👍Уулзалт хэлэлцүүлэгт өргөнөөр оролцсон иргэд, төрийн албан хаагчид, сурагчдадаа баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11144
8638 / 78%
1128 / 10%
389 / 3%
989 / 9%