Сум орон нутгийнхаа үр хойчид боловсрол олгох их үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Сумын ИТХ, түүний Тэргүүлэгчид, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, ард иргэд, эцэг эх, шавь нарынх нь өмнөөс болон хувиасаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэж хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Багш та нартаа соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, таны амьдрал эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Эрхэм баян-Эрдэм ном дэлгэртүгэй!.