Сумынхаа нийт Ахмадууд та бүхэндээ Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр”, 1992 онд Монгол улсын засгийн газраас мөн өдрийг “Монголын Ахмадын өдөр” болгон зарлаж энэ жил 23 дахь удаагаа тэмдэглэж байна.
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Залуу нас, хүч хөдөлмөрөө улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалтад зориулж, хөгжил дэвшлийг улбаалан тээж, өнөөдрийн амжилт бүтээлийн их суурийг тавилцсан манай нийгмийн хамгийн хүндтэй, гавъяатай хүмүүс бол Ахмадууд та бүхэн билээ.
Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайханы төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмадууддаа баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа цаашдаа ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Төр түмнийхээ түшиг болсон ахмадууд Та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Сумын ИТХ-ын ажлын алба