Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хурал болов.

2015-10-23

2015 оны 10 сарын 21-ны өдөр Аймгийн ИТХ-ын Иргэний танхимд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 1.   Аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн дарга, аймгийн Прокурорын хамтарсан удирдамжийн дагуу Арбулаг, Бүрэнтогтох, Түнэл суманд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа болон түүний үр дүнг шалгах шалгалтын талаарх мэдээлэл, цаашид анхаарах асуудал 2. Бүрэнтогтох сумыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “жишиг сум” болгох тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. Хуралд аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн Цагдаагийн газар, Түнэл сумын ИТХ-ын дарга, Арбулаг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Мөрөн сумын ИТХ-ын дарга Бүрэнтогтох сумын ИТХ-ын дарга нар болон Залуучуудын холбооны тэргүүн, прокурорын байгууллагын төлөөлөлүүд, БОГ, Сүүн тахилт ТББ, Хилийн цэргийн 0321-р ангийн дарга, МХГ-ын төлөөлөл, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга нар оролцлоо.  Мөн цаг үеийн асуудлууд болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан  сэргийлэх ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%