Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

“Бидний амжилт” нээлттэй өдөрлөг болж байна

2015-11-02

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн 3 жилийн ажлыг тайлагнах “Бидний амжилт” нээлттэй өдөрлөг Биеийн тамир спортын газарт болж байна. Тус өдөрлөг өнөөдөр, маргааш, нөгөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2,3,4-ний өдрүүдэд “Биеийн тамир спортын газарт болно.


Эхний өдрийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол ЗДТГ-ын удирдлагууд оролцлоо.  

Мөн аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож морин хуурын түрлэгээр ая өргөлөө.

Өнөөдрийн хувьд боловсрол, соёл, нийгмийн салбарын байгууллагууд дотоод үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна, иргэдэд нээлттэй үйлчлэх тул ард иргэд Та бүхэн тус өдөрлөгөөр зочилж, хүссэн байгууллага, агентлагаас мэдээ мэдээлэл авах боломжтой.


ТА БҮХЭН “БИДНИЙ АМЖИЛТ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ЗОЧЛООРОЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%