Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

"Амар тайван амьдралын төлөө бүгд хамтдаа" аяны хүрээнд зохион багуулсан гар бөмбөгийн тэмцээний талаар

2015-11-03

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, цагдаагийн хэсгээс хамтран зохион байгуулж буй "Амар тайван амьдралын төлөө бүгд хамтдаа" аяны хүрээний нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 10 дугаар сарын 30, 31 -нд ЕБС-ийн спорт зааланд гар бөмбөгин тэмцээнээр эхэлж, тэмцээнд Албан байгууллагууд, багууд, ААН-үүдийн тамирчид амжилттай оролцож, эхний  байранд орсон эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг шагнав. Үүнд:  1-р байр эзэлсэн Бэлбулаг багийн эрэгтэй баг, Тарганннуур багийн  эмэгтэй багуудад цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар 2,3 тусгай байруудад өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнав. дээрх арга хэмжээний үеэр Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн бүрэлдхүүний танилцуулга, зөвлөлөөс 4 улиралд хийх ажлын төлөвлөгөө, аяны хүрээнд хийгдэх ажлын хөтөлбөр, хуулийн хэрэгжилтийн талаарх гарын авлага, малчдад зориулж гаргасан уриалга, зөвлөмжүүдийг иргэдэд сурталчилж ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%