Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ, цагдаагийн хэсгээс тусгай зөвшөөрөл бүхий худалдааны эзэдтэй уулзалт хийв.

2015-11-10

2015 оны 11 дүгээр сарын  06-ны өдөр Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл,цагдаагийн хэсгээс сумын төвд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдийн эзэдтэй уулзалт хийв.
уулзалтын үеэр ГХУСАЗЗ-ийн дарга Д.Чулуунбаатар "Амар тайван амьдралын төлөө бүгд хамтдаа" аяны удирдамж, хөтөлбөрийг танилцуулж, худалдаа үйлчилгээ явуулж буй эзэд өөрсдөө зохион байгуулалтанд орж сум орон нутгаас явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалав. Хэсгийн төлөөлөгч Б.Түвшинцэнгэл  гэмт хэргийн талаар тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, дэлгүүрүүд цагийн хуваарь мөрдөж ажиллах талаар анхааруулав.
багийн засааг дарга Н.Сандуйжав орчны цэвэрлэгээ, хог хаягдалын талаар мэдээлэл хийв.
Бизнес эрхлэгчдийн санал: тамхины тухай хууль амьдралд нийцэхгүй байгаа талаар саналаа хэлээд энэ талаар  хуулийн заалтыг эргэж харахыг УИХ-д санал хүргүүлмээр байна гээд цагийн хуваарийг
 мөрдөж ажиллахаа илэрхийлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%