Сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги, ИТХ, ЗДТГ-ын хамтарсан “Сурагчдын нэг өдөр”
Сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги, ИТХ, ЗДТГ-ын хамтарсан “Сурагчдын нэг өдөр” үйл ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр П.Батсүх багштай 12а, П.Саранчулуун багштай 12б ангийн сурагчид оролцож, "Иргэний танхим"-д төрийн албан хаагчидтай "Мэргэжилээ сонгох чиг баримжаа "," хүүхдийн эрхийн зөрчил", сум орон нутгийн хөгжил дэвшлийн талаар хэлэлцүүлэг хийсэн ба Сумын Засаг дарга, хүүхдийн зөвлөлийн дарга О.Эрдэнэбат сумын хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдхүүн түүний хийж буй ажил, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудал байгаа эсэх талаар сурагчидтай санал бодлоо солилцож, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Сарантуяа НӨУБайгууллага \ИТХ\-ын зорилго чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бүтэц, орон тоо, ИТХ-ын төлөөлөгчид, тэргүүлэгчид, БИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн талаар, Засаг даргын тамгын газрын дарга Д.Бямбаа ЗДТГ-ын байгууллагын зорилго чиглэл, бүтэц, орон тоо, албан хаагчиддаа тус тус танилцуулав. сурагчид 7-н өртөө болон ИТХ-ын даргын, Засаг даргын албан өрөө болон төрийн албан хаагчдын албан өрөөнд орж албан тушаалтан нарын ажлын чиг үүрэгтэй танилцаж, "Сурагчдын нэг өдөр" -ийн үйл ажиллагааны хүрээнд сурагчид юу ойлгож, мэргэжил сонгоход нөлөө гарсан зэрэг, ямар дүгнэлтэнд хүрсэнээ мөн санал бодолоо солилцов. Сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн ажилтан Д.Бямбацогт, сургуулийн нийгмийн ажилтан Н.Нямцэцэг нар хөтөлбөрийн дагуу удирдсан болно.