Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

"Амар тайван амьдралын төлөө бүгд хамтдаа" аян хөтөлбөр төлөвлөгөөнийхөө дагуу ажил зохиогдож байна.

2015-12-09

        Аяны хүрээнд зохион байгуулагдсан ахмадын цэнгээнт бүжиг” ЗААВАЛ СУРАХ АРВАН БҮЖИГ” –ийн тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 27-нд сумын ахмадын хороотой хамтарч зохион байгуулахад төсвийн 5 байгууллага, Ахмадын хороо, 6-н багуудын төлөөлөл, Сумын ХААН банк, Ханагар ХХК-ны төлөөлөлүүд оролцож, тэмцээнийг 2 үе шаттайгаар явуулж бүжгийн тэмцээний дүнг гаргахад Ж.Пүрэвийн хос 1-р байрыг, Ц.Гомбосүрэнгийн хос 2 –р байрыг, Б.Даваажавын хос 3-р байрыг эзэлсэн ба дууны тэмцээнд Р.Нямсүрэн 1-р байрыг, М.Цагаанчулуун 2 –р байрыг,  Г.Долгоржав 3-р байрыг 4 –р байрыг Т.Намсрай нар тус тус эзэлсэн болно. Уг тэмцээний үеэр Сумын ГХУСАЗЗ-өөс хийсэн ажил, гаргасан шийдвэр, зөвлөмж, хууль тогтоомжыг сурталчилсан гарын авлага, зурган нугалбарыг иргэдэд тарааж сурталчилсан ба  Сумын ахмадын хорооноос баг бүрийн төлөөлөлийг авч Улаанбаатар хот орж Монгол бөхийн өргөөнд сар бүр болдог  “Ахмадын дуун цэнгүүнд” оролцож, тус цэнгүүнд 4 –р багийн иргэн П.Жигжид дархад ардын дуу дуулж тэргүүн байрыг эзэлж, дэлхийн монгол аялалын урилгаар 3 хотоор аялах эрхийн бичгээр шагнагдсан тухай болон бусад үйл ажиллагааны талаар ахмадын хорооны дарга Д.Даржаа  ахмадууд болон ард иргэдэд танилцуулж мэдээлэл хийв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%