Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ЖОЛООЧ НАРЫН ДУНД "ЗАМД ГАРЪЯ" ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2015-12-09

   Аяны хүрээнд зохион байгуулагдсан “ЗАМД ГАРЪЯ” жолооч нарын дунд зохион байгуулагдсан тэмцээнийг 2015 оны 11 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахад тэмцээнд 29 жолооч, тээврийн хэрэгсэлтэй оролцож, тэмцээнийг 2 төрлөөр явуулсан ба тэмцээний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, ба дээд шатны зохицуулах зөвлөлүүдээс ирсэн зөвлөмж, сумын зөвлөлөөс гарсан зөвлөмж, шийдвэрийг зөвлөлийн бүрэлдхүүн нар иргэдэд танилцуулж, сурталчилж ажиллав.

 Тэмцээн болсон өдөр 12 м\с салхитай, гадаа 22 градус хүйтэн байсан  ширүүн салхи, хүйтний эрчийг үл хайхран авхаалж, самбаа, ур чадвараараа өрсөлдсөн жолооч нартаа ажлын амжилт хүсэж "Алтан шар зам тань өлзийтэй байх"-ын ерөөлийг дэвшүүлье.

                      СУМЫН ИТХУРАЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛ, ЦАГДААГИЙН ХЭСЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%