Аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга С.Цогтоогоор ахлуулсан ажлын хэсэг
2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Арбулаг сумын ИТХ-ын
дотоод зохион байгуулалт, тогтоол шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэл,
орон нутгийн өмчийн тооллого, бүртгэл,
ашиглалтанд тавих хяналт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн ажил, Khural.mn цахим сайтын ашиглалт зэрэг
үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт
өгч ажиллав.
Мөн төрийн үйлчилгээний
байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааны чанар, хүртээмжтэй
танилцаж, сумын ИТХ, Засаг дарга түүний тамгын газрын хамтын ажиллагаа,
түүнээс гарсан шийдвэр нь иргэдэд хэрхэн нөлөөлж байгаад иргэдээс сэтгэл
ханамжийн судалгаа авч нэгтгэн танилцуулав.
Тус ажлын хэсэг
нь сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, БИНХ-ын дарга нар, ИТХ-ын нарийн
бичгийн дарга, Тамгын газрын дарга, байгууллагын дарга, эрхлэгч, ЗДТГ-ын
ажилтнуудтай дүнгийн өргөтгөсөн хурал хийж цаашид анхаарах асуудлаар
мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.