Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Аймгийн удирдах ажилтаны нэгдсэн сургалт болов.

2016-02-01

Аймгийн "Удирдах ажилтны 2016 оны нэгдсэн сургалт, семинар 01 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар болон бусад аймаг, орон нутгийн удирдах албан тушаалтнууд оролцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэлэхдээ ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа байнга уялдуулан зохицуулж харилцан хамтарч ажиллах ёстой гэдгийг онцлон хэлсэн юм.
       Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг, Удирдлагын академийн багш н.Баянмөнх нар "Манлайлал" сэдвээр сургалт явууллаа.
      
2015 оныг аймгийн хэмжээнд "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, амжилттай хэрэгжүүлсэн бол 2016 оныг "ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ" жил болгон зарлаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нэрлэсэн жилийн нээлтийн тугийг 2016 оны аймгийн шилдэг гэр бүл Ц.Бэхбаяр, Х.Энхтуяа болон шилдэг хүүхдүүд өргөлөө.
       Аймгийн ИТХ-ын ажлын алба сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт тусгай хөтөлбөрөөр сургалт явуулсан бөгөөд Сумдын ИТХ-ын дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ хийсэн дүнгийн тухай мэдээллийг ажлын албаны ажилтан Р.Машбат, ГХУСАЗСЗ-ийн ажил, ХОМ-ын тухай Т.Ууганбаяр, Орон нутгийн өмчийн мэдээ тайлан, хөрөнгийн зарцуулалтын тухай Ц.Бэхбаяр, хурлын үйл ажиллагаанд анхаарах зарим асуудлууд, Орон нутгийн сонгуулийн тухай сэдвээр ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цогтоо нар сургалт, мэдээлэл хийлээ.  

   
Энэ үйл ажиллагааны үеэр Сумдын ИТХ, Тэргүүлэгчдээс 2015 онд хийсэн ажлыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас хяналт, шинжилгээ үнэлгээ хийж дүгнэн 5 номинациар НӨУБ-ын шилдгүүдийг тодруулж, амжилтыг нь аймгийн ИТХ-ын даргын А/01 тоот захирамжийн дагуу шагнаж, урамшууллаа.
     “Шилдэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага"-аар Эрдэнэбулган сумын ИТХ, “Шинийг санаачлагч, бүтээлч   ИТХ-ын дарга”-аар Ханх сумын ИТХ-ын дарга Т.Дагвадорж,  Цагааннуур сумын ИТХ-ын дарга С.Навчаа нар, “Шилдэг хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч ИТХ-ын дарга”-аар Улаан-Уул сумын ИТХ-ын дарга С.Шишгэдмаа, “Шилдэг бүтээлч, ажил хэрэгч ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга”-аар Тариалан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Төрбат, Рэнчинлхүмбэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал нар, “Шилдэг админ, шинийг санаачлагч, бүтээлч ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга”-аар Чандмань-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Номин, Төмөрбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж нар шалгарч, хамт олноо түүчээллээ.

            Мөн Гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх талаар олон талт арга хэмжээг зохион байгуулсан Алаг-Эрдэнэ,  Бүрэнтогтох, Рашаант, Тосонцэнгэл сумын ГХУСАЗСЗ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн О.Хадбаатар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйч С.Содномбямба нарыг шагнаж урамшууллаа.

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас шилдгээр шалгарсан ИТХ-ын багууллага, ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын танилцуулга, амжилт бүхий самбар хийж, үйл ажиллагаа, амжилтыг нь сурталчлах ажлыг зохион байгуулав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%