Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

“Цүнх” аялан очсон өрх, иргэн бүрт урган гарч буй гал бичин жилдээ аз жаргал, эрүүл энх сайн сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

2016-02-04

        Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хууль сурталчилах, мэдээлэл түгээх, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэх зорилготой  “Цүнх” аялуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
         Энэхүү “Цүнх”-нд аж ахуйн нэгж байгууллага,  өрх гэр, иргэн бүрийн анхаарч мэдээд амьдрал ахуйдаа хэрэглэвэл зохих хуулийн сурталчилгаа, мэрэгжлийн байгууллагын зөвлөмжүүд, Сумын ГХУСАЗЗ-ийн утасны жагсаалт, жилийн ажлын төлөвлөгөө, өмнөх онд хийсэн ажлын тайлан зэргийг бэлтгэн хүргүүлж байна. мөн өрх гэр, иргэн бүрээс цаашид ямар хууль эрх зүйн сурталчилгаа авах хүсэлттэй байгаа тухай  өөрсдийн санал бодолоо ирүүлж “Амар тайван амьдрлын төлөө бүгд хамтдаа” аянд нэгдэн идвэхи санаачилагатай хамтран ажиллахыг уриалж байна.

                       Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ-ын дэргэдэх  Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг

                                                          зохицуулах зөвлөл,  Цагдаагийн хэсэг

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%