Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

хөвсгөл аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагчид, сонгуультны гуравдугаар зөвөлгөөн" ОХУ-ын тункин аймагт болж өндөрлөлөө.

2016-03-01

Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ажлын алба болон бүх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын бүрэлдхүүн оролцсон  нутгийн өөрөө удирдах байгууллагын 3-р зөвлөгөөн ОХУ-ын Тункин аймгийн Саяны Аршан дээр амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Чандмань-Өндөр, Тариалан, Улаан-Уул , Бүрэнтогтох  сумын ИТХ-ууд, Тункин аймгийн ИТХ-ын төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүллээ.
  Хөвсгөл аймагтай хил залгаа орших ОХУ-ын Буриад улсын Тункин, Ахын аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагууд тэдгээрийн удирдлага, депутатууд зөвлөгөөнд оролцож хил залгаа аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэхүү зөвлөгөөнд Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар болон аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон оролцов. Зөвлөгөөнийг Буриад улсын Тункин аймгийн "Саян" амралт сувиллын газарт зохион байгуулсан бөгөөд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар,  нээж үг хэллээ. Мөн 5 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах нь, Хурлын хяналтын чиг үүргийг сайжруулах нь, засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах нь зэрэг сэдвүүдээр илтгэл тавьлаа. Монгол улсын үндсэн хуулинд зааснаар ИТХ нь тухайн орон нутгийнхаа нийгэм эдийн засаг, хөгжлийн бодлогын баталж мөрдүүлдэг бол ОХУ-д губернатор буюу засаг дарга нь шийдвэр гаргах түвшний эрх мэдэл илүү байдаг байна.  Буриад улс нь ОХУ-ын 21 Бүгд найрамдах улсын нэг бөгөөд Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст хамаарах бөгөөд 351 мянган км2 газар нутаг, 971 мянган хүн амтай, Нийслэл Улаан Үд хотод 411 мянган хүн амтай. Түнхэн аймаг нь 22.000 хүн амтай, 21 мянган толгой малтай бол Ахын аймагт 5400 хүн амьдран суудаг байна. ОХУ-ын иргэд жил бүр олон оронд жуулчилж энэ хирээр олон сая долларыг энэ салбарт зарцуулдаг байна. Сүүлийн жилүүдэд Оросын иргэд гадаад орнуудаас илүү дотооддоо жуулчлах явдал нэмэгдэж буй бөгөөд зах хязгаар нутгуудад нь аялал жуулчлалын урсгал нэмэгдэж байгаа ажээ. Өнгөрсөн оноос ОХУ, Монгол улсын хооронд харилцан визгүй зорчдог болсон нь аялал жуулчлал, худалдаа наймааны бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлж байгаа билээ. Хөвсгөл аймагт ирсэн жуулчдыг Буриад улсаар дамжуулах, Буриад улсад ирсэн жуулчид Хөвсгөл аймагт ирдэг болох чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Түнхэн, Ахын аймгийн удирдлагууд, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийн зүгээс тавьж байлаа. Хоёр орны хооронд уламжлал болон зохион байгуулагддаг Эв модны наадмаас гадна Мөсний баярыг цаашид хамтран зохион байгуулах замаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа нь харагдаж байлаа. Байгалийн тогтоц, боломжоос шалтгаалан Буриад улсад мал олноор нь өсгөх боломж байдаггүйгээс махны үнэ өндөр байдаг байна. Иймд мал, малын махан бүтээгдэхүүн нийлүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээлттэй байна. Зөвлөгөөнд оролцсон сумд дээрх чиглэлээр сумынхаа иргэдэд бодит мэдээлэл хүргэх, цаашид ямар чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой гэдгээ тодорхойлж идэвхитэй үйл ажиллагаа явуулахаар боллоо.
                              

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%