Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

МӨСНЫ БАЯР "ХӨХ СУВД-2016" НЭРТЭЙГЭЭР ХӨВСГӨЛ ДАЛАЙД БОЛОВ.

2016-03-07

Хөвсгөл аймгаас Мөсний баярын арга хэмжээг энэ жил "Хөх сувд-2016" нэртэйгээр 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.  Энэ жилийн мөсний баярын арга хэмжээ 2016.03.03-04 ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл далайн "Доод модот булан" хэмээх газарт зохиогдож байна. Мөсний баярын арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож тус наадмыг арга хэмжээг үзэж сонирхож байна. Монголын хамгийн гүн, хамгийн цэнгэг Хөвсгөл нуурын өвлийн гайхамшигт үзэмжийг олон нийтэд харуулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг тус  арга хэмжээг аймгийн ЗДТГ, аялал жуулчлал эрхлэгчид, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байна.  Жилээс жилд цар хүрээ, оролцогчдын тоо зэрэг нь улам бүр өссөөр байгаа энэхүү арга хэмжээ нь өвлийн улиралд аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ болж чадсан юм. Мөсөн дээрх чарганы уралдаан, мөсөн урлалын үзэсгэлэн, соёл урлагын тоглолтууд, олон төрлийн тэмцээн уралдаан гээд үзэж харах зүйлсээр дүүрэн байх энэхүү 2 өдрийн арга хэмжээнд орон нутгийн иргэд төдийгүй, нийслэл хот, бусад аймаг орон нутгаас болон хилийн чанадаас олон жуулчид, байгалийн гэрэл зураг сонирхогчид, сурвалжлагчид, аялагчид хүрэлцэн ирж сонирхож байна. Тус арга хэмжээ нь өвлийн улиралд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, хил залгаа ОХУ-ын жуулчлалыг өөртөө татах, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болсон арга хэмжээ юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%