2015 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газраас Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай тогтоол гаргасан билээ. Тогтоолын дагуу ГУРАВДУГААР сарын 25-ны Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагаа 03:00 болгож нэг цагаар УРАГШЛУУЛАХ юм. Зуны цагийн тоолол нь 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэл хэвээр байна. Харин цаг урагшлуулснаар ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхыг тогтоолд тусгажээ.