Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Гамшгийн аюулын дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилт хийлээ.

2016-03-25

Улс орон даяар жил бүрийн 3-р сарын сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагт 16:00 цагт гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага сургуулилт явагддаг билээ. МУ-ын Засгийн газрын 2011 оны 339,  340-р тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам" -ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ 03.24-ны өдөр буюу өчигдөр Арбулаг сумын хэмжээнд төрийн болон төсвийн байгууллага хамт олны ажилтан албан хаагчид аюулын үед хэрэглэх дулаан хувцас, 3 хоногийн эрүүл мэндийн болон хүнсний бүтээгдэхүүн, цэвэр ус, бусад хэрэгцээт зүйл бүхий аранз буюу үүргэвчийн хамт бэлэн жагсав

Газар хөдлөлтийн дохилол өгөгдсөний дагуу ИТХ-ын дэргэдэх ЭМАТН-ийн идэвхтэн нар бүрэн бүрэлдхүүнээрээ ирж бэлэн байдалтай оролцож, объектэнд газар хөдөлөлт болсоныг  нөхөрлөлийн баг бүрэлдхүүн очиж аврах үйл ажиллагаа болон эмнэлэгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлсэнээр: хөлний дунд чөмөг нь хугарч гэмтсэн -1, ухаан алдсан -1, нуранганд дарагдсан цогцос-1 нийт 3 нэрвэгсэдэд анхны тусламж үйлчилгээ үзүүлэн эмнэлэгийн хэсэгт хүлээлгэн өгч ажилласан ба газар хөдлөлтөнд өртсөн  4-н иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө, сурталчилгаа хийж, тайвшируулж ар гэрт нь хүлээлгэж өгч ажиллав.

.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%