Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Улаан бурхан өвчнөөс сэргийлье

2016-03-28

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, халдварлалт өндөртэй, агаар дуслын замаар халдварладаг цочмог өвчин юм. Иймд Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, дараах зөвлөмжийг хангаж ажиллахыг нийт иргэддээ мэдэгдье.

1.Гэр орон, албан байгууллагын өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, өдөрт 4-5 удаа салхивчийг 10-15 минут онгойлгон агаарыг сэлгэх
2.Дархлаагаа дэмжих зорилгоор халуун аарц, халуун цай, шөл, сүү, илчлэг сайтай хоол, чацаргана, аньсны шүүс, жимс жимсгэнэ гэх мэт А амин дэмээр баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэх
3.Хүүхдүүдэд хоолойг өглөө бүр /нимбэг, давс, царван, фурациллин, сод, тамидины уусмал/ аль нэгээр нь нэг удаа зайлахдаа 5-10 удаа давтан зайлж байхыг зөвлөх
4.Дараах шинж тэмдэгтэй хүүхэд илэрвэл яаралтай сургуулийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, 
5.Халуурах
6.Толбот-гүврүүт тууралт гарах
7.Ханиалгах
8 Нус гоожих
9.Нүдний салст үрэвсэх
10.Эрүүл мэндийн байгууллагатай хамтран эцэг эхчүүд, хүүхдүүдэд улаанбурхан өвчнөөс сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, зөвлөмжийг хэрэгжүүлэх
11.Товлолын дархлаажуулалтандаа хүүхдээ бүрэн хамруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байх.

                              

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%