Өнөөгийн
Хөвсгөл
аймаг Арбулаг сумын 3-р баг нь 1691-онд халх орон манжийн эрхшээлд орсон тэр үеэс
засагт хан аймгийн ахай бэйсийн хошуунд харьяалагддаг байсан байна.Үүнээс хойш Хороо гүн, Дархан гүн,Гомбожав засаг, Пүл засаг, Жигжид засаг,Чойр
засаг,Ни бэйс, Ахай бэйс гэсэн найман засаг ноён үе залгамжлан суужээ. Тус сумын
3-р баг нь бадрах отог хойд баг хоёрт голлон нутгалдаг байсан бөгөөд манай баг хойд багт
хамрагддаг байсан байна,Энэ хугцаанд хойд багт Жүд, Чойр, Мамба дацантай хүйсийн хүрээ 1790-ээд оны сүүлчээр байгуулагдан 100-аад лам
суудаг байсан гэдэг,
Үүнээс хойш зуу гаран жилийн дараа буюу 1921-н онд
ардын хувьсгал яласнаас хойш 1923-н онд наран жаргалант уулын бадрах, хүйс хоёр нийлэн хүйс сум болсон байдаг Хүйс сум нь 11 багтай байсан бөгөөд манай багийн одоогийн
нутагт 6 ,7 ,11 гэсэн багийн иргэд
амьдарч байсан байна,6-р Багийн дарга нь Гуталчын Чадраа 7-р багийн дарга нь
Жохойн Найдан 11-р багийн дарга нь Батжаргалын Чойдорж нар анхны багийн даргаар
ажиллаж байсан байна Мөн 1931-онд тус багийн дэл
чулуу буюу одоогийн 3-р багийн төв дээр анхны бүлгэм байгуулагдаж байгаад 1941-н онд орон
нутгийн засаг захиргаа нэгдэхэд хүйс сум нь Арбулаг сум болон өрөгжөөд манай баг нь 6-р баг7-р баг 11-р багт хамрагдаж байгаад
1956-онд засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар одоогийн бэл булаг
баг нь 3-р бригад нэртэйгээр явах хугацаандаа Санжжавын Дашдондов Ренчингийн
Батзаяа Лхамсүрэнгийн Колъя Дуламжавын Равдан
Гэндэнхүүгийн Батсүрэн Сосорбарамын Сэнгэдорж, Дэлэгнямын Баярдалай,эдгээр хүмүүс ажилаж байгаад 1991онд
Доржханд Батбаяр баг хувьчлал хийгээд их хувьчлалын үед буюу 1992 оны бөгсөөр Батдорж Дэлгэр ажилаж байгаад
түүнээс хойш ардчилал буюу
шилжилтийн 20-н жилийн хугцаанд Бэлбулаг баг болон өөрчлөгдөж Загдын Өлзийбаатар, Батдоржын Дэлгэр, Доржхандын Галбаасан, Лхагваа овогтой Мөнхдаваа, Дашдаваа Гэлэгжам тус тус ажиллаж одоогоор
тус багийн засаг даргаар Доржханд Бат-Эрдэнэ нар нь тус тус сонгогдон ажиллаж
байна.
Мөн манай баг нь Цагаануул сумтай Дэлгэрмөрөн голоор хиллэдэг, Баян зүрх сумтай цагаанбулангийн хойд талаар дунд
нарийн урдуур, лүнгийн овооны хойгуур уруудаад
цахир булгийн урд оройгоор хиллэдэг. Одоогийн бэл булаг баг нь 192 өрхийн 649 хүн амтай 74201- гагазар нутагтай Далайн төвшнөөс 1600-1800 м өндөрт өргөгдсөн бөгөөд хамгийн өндөр цэг нь Лүнуул 2100 м өндөрт өргөгдсөн байдаг.2015 эцсээр 53712 толгой мал тоологдсноос тэмээ 10, адуу 2011,
үхэр 2261, хонь 27137, ямаа 21932 малаа өсгөн үржүүлж олон ястны өлгий нутгийн ахан дүүс үе дамжин амьдарсаар байна.Тус багаас төрсөн алдартнууд БНМАУ-ын хамгийн
сайн малчин цолийг 1948-н онд анх удаа
Батжаргал овогтой Чойдорж, аврага малчин
цолыг 1964 онд Цэвээн овогтой Цэдэн, аврага малчин Туваанжав овогтой Мөнгөнмандал ,БНМАУ-ын аврага малчин Дэндэв овогтой Дорж МУ-сайн малчин
Батдорж овогтой Дэлгэр мөн МУ-н залуу аврага аагант
Шагдарсүрэн овогтой Ганбат мөн мянгат саальчин Лхамсүрэнгийн Дуламдорж
Алтангэрэлийн Чандмаа сайн малчин Чүлтэмосор овогтой Нямсүрэн мөн Аймгийн хошой аврага малчин
Даваажав овогтой Доржханд мөн улсын заруу аварга адуучин
Батдоржийн Буриад мөн аимгийн залуу аврага малчин
Хандсүрэнгийн Алтанхуяг тус багаас төрийн өндөр шагнал хүртсэн Монгол улсын төрийн соёрхолт доктор, профессор Дорж овогтой Дандий, МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Чойсүрэнгийн Давгадорж, эрдэмтэн Шагдарсүрэн овогтой Хашбат, ХХААХҮ-н яамны газрын дарга Д.Бадарч
Улсын төв архивын газрын дарга мөн Арбулаг сумын нутгийн зөвлөлийн дарга асан Д.Өлзийбаатар Энтер перис хэвлэлийн газрын
захирал У.Мэргэнбаяр цэргийн байгууллагад
олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хурандаа Ням-Осор мөн хурандаа Бар насан Эрдэмтэн Г.Бямба ХААИС-ийн доктор монгол адуу судлаач Д.Мянганцэвээн, ХААИС-ийн захирал доктор, профессор Цэвэгжавын Жамъяанжав, ХААИС-ийн доктор Аюурзанийн Отгонжаргал, физикийн ухааны доктор доцент Гэндэнсүрэнгийн Бямбаа, Арбулаг сумын Улаанбаатар хот дах нутгийн зөвлөлийн дарга Чойжинжавын Бямбажав, Аймгийн аварга саальчин Содном
овогтой Гомбосүрэн, аварга саальчин Гомбосүрэн овогтой Нямдаваа, Гомбосүрэн овогтой Нямдэмбэрэл зэрэг ахмадуудын арга туршлагаас суралцсан
залуу сайн малчид, сэхээтэн эрдэмтэн мэргэд олгоор төрж байгаа ба тус багаас төрсөн мянгат малчид гэвэл Д.Отгонпүрэв, Б,Чулуун, Д.Лхагвадорж, Б.Өлзийням, З.Хүрэлбаатар, Н.Мөнхэрдэнэ, О.Лхагвасүрэн, Д.Мягмаржав, Б.Нэмэхбаяр, С.Даваасамуу, Б.Нямдэлгэр, Д.Баянжаргал
Т.Дамбасүрэн, Б.Зоригтбаатар Д.Лхагвасүрэн нар юм.
БАГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЭРДЭНЭ