Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдааныг хийв.

2016-03-30

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт хуралдаж хуралдаанд тэргүүлэгч Д.Чулуунбаатар, тэргүүлэгч Д.Батэрдэнэ, тэргүүлэгч К.Намхайжамц, тэргүүлэгч Н.Болдбаатар, тэргүүлэгч М.Даваасүрэн нар оролцож хуралдааны ирц 100 хувь байв.
 ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.үүнд:
1.УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг байршуулах байршлыг тогтоох тухай.
Асуудал оруулах-Д.Чулуунбаатар-ИТХ-ын дарга
2.Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналт тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх.
Асуудал оруулах- Д.Чулуунбаатар-ИТХ-ын дарга
3.Сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 1\34 тоот саналыг хэлэлцэх.
Асуудал оруулах-Х.Мягмаржав-ЗДТГ-ын ДАЭЗССХ ажилтан
4.Сумын байгууллагуудын нэгдмэл байдлыг хангаж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ИТХ-ын дэд сайтыг хөгжүүлэх, ашиглах журмын төслийг хэлэлцэх.
Асуудал оруулах-Ж.Сарантуяа-ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
5.Сумын ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдааны тов тогтоох тухай.
Асуудал оруулах- Д.Чулуунбаатар-ИТХ-ын дарга
6.5-р багийн иргэн Б.Шагдарсүрэнгийн хүсэлтыг хэлэлцэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%