Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

“ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 4 ДҮГЭЭР САРДЫН 4-НД БОЛНО

2016-03-31

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” Үндэсний Чуулга уулзалт Нийслэл хотноо Соёлын төв өргөөнд 4-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдана. 

Чуулган “Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо”, “Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо”,  “Эмэгтэйчүүдийг улс төрийн карьерт бэлдэх нь”, “Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал” зэрэг үндсэн 4 сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, мэдээлэл өгөх юм.

 Нийт 600 гаруй хүмүүс оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийг төлөөлөн, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Гансүх овогтой Батхуяг оролцох юм. 

Улс төр болон нийгмийн бүх салбарт, аймаг сумдын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэх, эзлэх хувийг нэмэгдүүлэхэд энэхүү чуулганы гол зорилго оршиж байна.                                  

  ИТХ-ын төлөөлөгч Г.Батхуягт чуулгандаа амжилттай оролцохыг ерөөе.

 

                                                                    ИТХ-ын ажлын алба

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%