Сумын ИТХ-ын ээлжит бус XIY 2016.04.08-ны өдрийн 11:50 минутад 65 хувийн ирцтэйгээр хуралдааны дарга Д.Чулуунбаатар нээж үг хэлж, төрийн дуулал эгшиглэж хуралдаан эхлэв.
Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр ИТХ-д оролцож буй Төлөөлөгчид 100 хувийн саналаар батлаж шийдврлэв.
1. Сумын 2016 оны төсөвт тодотгол хийх тухай.\тусгай сангудад зохицуулалт, зарим төсвийн байгууллагын 2016 оны төсөв, ОНХСанд тодотгол хийх\ \15 минут\
Асуудал оруулах-О.Эрдэнэбат-Засаг дарга
2.Хог хаягдлыг төвлөрсөн цэгт зөөж тээвэрлэх хураамжийг шинэчлэн тогтоох тухай. \15 минут\
Асуудал оруулах- Ц.Ганхуяг-БОХ-ын улсын байцаагч
3. Аймгийн тахилгат “Цагаан чулуутын овоо”-г аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай. \10 минут\
Асуудал оруулах- О.Эрдэнэбат-Засаг дарга
4. Сумын 2015 оны төсвийн аудит хийгдсэн тайлангийн тухай. \15 минут\
Асуудал оруулах-Б.Цэндбаяр-санхүүгийн албаны дарга
5. Сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Батсайханы саналыг хэлэлцэх.
Асуудал оруулах- ИТХ-ын Төлөөлөгч- Г.Батсайхан