УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, УИХ-ын тамгын газар,
Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Канад
улсын гадаад хэргийн яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулсан
"Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо" чуулган болж:
·
Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо
·
Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо
·
Эмэгтэйчүүдийг улс төрийн карьерт бэлдэх нь
·
Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг сэдвүүдийн хүрээнд
тус бүр 3-5 илтгэл хэлэлцүүллээ. Чуулганы үр дүнд нийтэд сонордуулах
"УРИАЛГА"-ыг хэлэлцэн баталлаа. Тус чууланд сум, хороо, аймаг, нийслэлийн
ИТХ-уудын шилдэг манлайлагчид болох 600 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тус сумын
ИТХ-ын төлөөлөгч Г.Батхуяг оролцож ирээд ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаанд мэдээлэлээ хийв.